Сонин зүүд
Энэ зүүдний учирыг саЙН ОЛДОггүй ээ. Байрлал нь холилдоод байх юм. Эгч бид хоёр ямар нэг юмны талаар ярилцаад хамт алхаж яваад тэгээд нэг байшин руу хамтдаа яваад оров. Ойролцоогоор гурав эсвэл дөрвөн давхарт гарсан байх, үүдэндээ жижүүртэй тэгээд намайг гадаа нь хүлээж байгаарай гээд дотогшоо оров. Тэгсэн гаднаас эгчийн танил орж ирж байна. (аан эгч энэ эгчтэй уулзах гэж орж ирсэн юм байна ш дээ, миний ч бас танидаг хүн байнаа). Тэр эгч, эгчид нэг хавтастай маш чухал баримт өгөх ёстой юм л даа тэгсэн атлаа тэр хавтасгүй явж байх юм. Тэгээд би гараад тэр эгчийн машинд очоод хавтсаа авсан, (яаж авсан юм бүү мэд) тэгээд хавтсаа бариад дээшээ гараад эгч дээрээ орохоор явж байна жижүүр нь төвөггүй нэвтрүүлж байнаа уул нь гадны хүн хамаагүй оруулахгүй л байх шиг байсан. Эгч дээр очоод өрөө рүү нь шагайтал дотор нь нилээн олон хүн сууж байна, нөгөө эгч ч бас сууж байнаа эгч гарч ирээд юу ч хэлэлгүй л авчихав яг л бүгдийг мэдэж байгаа юм шиг. Тэгээд гадаа нь хүлээнгээ тэр хавиар жаахан явж үзэв. Юу вэ? Эмнэлэг байна ш дээ. Нэг өрөө рүү баахан хүн орохоор оочирлож байнаа, нилээн урт цуваа байна, бүүр маш урт. Тэгтэл цувааны төгсгөлд манай маш ойрын хамаатан эгч зогсож байна, өө хөөрхий хамгмийн сүүлд нь байна шүү whahahahhah хамаатан эгч маань намайг харчихаад хараагүй юм шиг буцаад явчихав, би араас нь гадагш гарлаа гарах гээд явж байтал гарах хаалган дээр нөгөө эгч маань миний өөдөөс ирж явнаа. Бид уулзав.
Хамаатан эгч: эгч нь чамтай 15 мин түр уулзаадхуу.
Би: тэгэлгүй яахав, сайн уу та?
Хамаатан эгч: эгч дээ нэг тийшээ гялс яваад өг тэгэхүү май энэ автобусны мөнгө
Би: за, харин хаашаа вэ? (эгч бид хоёр анх 11-р хороололд явж байсаэ юм байна)
Хамаатан эгч: энд ингэж оочирловол бүтэхгүй юм шиг байнаа миний дүү багшийн дээдийн тэнд нэг хар нохойны зурагтай эмнэлэг байдаг даа?
Би: аан за тийн
Хамаатан эгч: тэнд очоод энэ эмнэлэг тэр хоёрын аль нь яг стандарт нэгдүгээр эмнэлэг болохыг асуугаад ир?
Би: OK
Ингээд би автобусанд явахаар хурдан алхалж эхлэв, замдаа автобусны мөнгөө үзлээ юу вэ? Надад автобусны мөнгө гэж 15000 төг өгсөн ш дээ тэгсэн энд чинь 520 төг байна ш дээ. Аан би 500 төгрөгийг нь 1000, 20 төгрөгийг нь 5000 гэж харсан юм байна гэхдээ л энэ мөнгө хоёр талдаа хүрэхгүй дээ нээрэн надад задгай мөнгө байнаа. Уул нь 11-ээс багшийн дээд ойрхон санагдана. Тэгээд цаашаа явж байтал манай хойт талын хойд талын гудамжинд байдаг ах дүү хоёр сагс тоглож байна бүүр хоёулахнаа шүү, миний найзуудтайгаа тоглодог шийдэн дээр энэ хоёр хоёулахнаа тоглохыг бодвол хүүхдүүд амарчихсан юм шиг тэгэхээр 7н сар болж байгаа юм байнаа. Тэгээд ахаас нь би нэг шидчихэе гээд бөмбөгийг нь авав. Damn it ямар ч хий л алга байна ш дээ тийм байхад тэр хоёр зүгээр тоголж болоод байдаг сонин юм даа. Тэгээд нөгөө бөмбөгнөөс нь чимхэж байгаад шидчихэв орсон эсэхийг нь ч харалгүй цаашаа гүйлээ (учир нь би маш их яарч явлаа гадаа бороо орох гээд бүрхэг болчихож гэхдээ саяны сагсны шийд миний төгссөн 10н жилийн сургуулийн хойно Өвөрхангай аймагт байдаг ш дээ) цаашаа хурдан гүйж эхлэв, энэ үед аль хэдийн бороо шиврээд эхэлчихсэн байлаа. Нээрэн Өвөрхангай мөн байнаа манай арван жилийн багшийн байрны хажууд би явж байна. Тэнд 12 айлын ороц сууц гэж П хэлбэрийн гурван байр байдаг юм. Манай багшийнх яг голын байранд нь байдаг юм л даа харин цаад талын байранд манай ээжийн хамаатан эмч ахынх байдаг, би шууд тийшээ гүйлээ бороо маш ширүүн орж байлаа. Тэднийх байрандаа эмийн сан ажилуулдаг юм. Орцоор нь ортол (ерөөсөө л 2 давхар байр), эмч ахын маань эгч зогсож байна би бүүр шалба норчихсон. Эмч ахын маань эхнэр эм зүйч л дээ. Ингэхэд миний зүүд өнгөтэй байдаг юм байна учир нь би DG гэсэн хар нимгэн цамцтай, жинс өмдтэй надад өнгө нь харагдаад байнаа.
Эм зүйч эгч: хүүшээ энэ усан борооноор юу хийж яваа юм бэ? Алив дотогшоогоо оролдоо.
Би: Шоовдор эгчээ багшийн дээдийн тэнд байдаг хар нохойны зурагтай эмнэлэг чинь хэддүгээр эмнэлэг байдаг билээ?
Эм зүйч эгч: нэгдүгээр эмнэлэг
Би: тэгвэл 100 айлын тэнд байдаг эмнэлэг?
Эм зүйч эгч: бас нэгдүгээр эмнэлэг ш дээ
Би: тэгвэл аль нь яг стандарт нэгдүгээр эмнэлэг вэ?
Эм зүйч эгч: мэдэхгүй аль нь яг стандарт нэгдүгээр эмнэлэг юм болоо?
Ингээд л сэрчихэв.
Иймэрхүү л сонин тэнэг ч юм шиг зүүд зүүдлэгдэв. Хамгийн сонин нь би анх 11 хорооллоос гүйж эхлээд тэгсэн атлаа өвөрхангайгаар бас дайрч яваад өвөрхангайд байгаа хүнээс хотод байгаа эмнэлэгийн талаар асуухлаар хариулаад байх юм. Багшийн дээдийн тэнд хар ямар ч хар нохойны зурагтай эмнэлэг байдаггүй л баймаар юм, эсвэл тэр хавиар явж байгаад тийм зураг хараа биз. Ямартай ч энэ зүүд дахин зүүдлэгдэж учир нь олдоосой гэж өөртөө найдаж байнаа. Тэр хавтастай юм юу байсан юм болоо?